Monday, December 17, 2007



Андрей Тарковский гэдэг хvнтэй эртний танил билээ, би... Эртний гэдгийн учир нь намайг ухаан орох vед л аавын минь ажлын єрєєнд тvvний зураг єлгєєтэй байдаг байлаа.

Бvvр сvvлд, тодруулбал 8-р ангид байхдаа тvvний “Иваны бага нас” гэдэг киног РТР сувгаар vзэж анхны алмайрал, гайхширлыг мэдэрсэн юм. Тэр vед тухайн киноны vйл явдалд хєтлєгдєхєєс илvvтэйгээр зураг авалт, эвлvvлэгийн гайхамшигт шийдлийг анх удаа мэдэрсэн учраас тэр. Тvvнээс хойш Андрей Тарковский гэдэг хvний бvтээлийг олж vзэх, єєртєє нээх, ойлгох оролдлого хийж ирсэн юм.

Андрей Тарковский энэ хорвоод 54-хєн наслахдаа нийт 8 бvрэн хэмжээний уран сайхны кино, 3 богино хэмжээний уран сайхны кино бvтээжээ. Богино хэмжээний 3 кино болон “Иваны бага нас” хэмээх бvрэн хэмжээний уран сайхны кино нь Бvх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийн сургалтын хєтєлбєрийн дагуу курсын ажил болон дипломын ажил болгон бvтээжээ. Энэхvv дипломын ажлаараа л оросод нэгэн євєрмєц бєгєєд чадалтай найруулагч гарч ирснээ зарласан юм. Энэ бол тухайн vедээ vнэхээр “шок” байлаа. Дайны vеийн орос орны тухай хэн ч урьд нь ингэж зоригтой, чадварлагаар харуулж байгаагvй бєгєєд “Иваны бага нас” кино нь шинэлэг хэлбэртэйн сацуу жинхэнэ урлагийн бvтээл болж чадсан юм. Тиймдээ ч Венецийн олон улсын кино наадамд шилдэг бvтээл, шилдэг дебют номинациар хоёр “Алтан арслан” авсан билээ.

Тvvний хоёр дахь бvрэн хэмжээний уран сайхны кино бол “Андрей Рублев”. Энэ киногоороо єєрийн олж авсан нэр хvндийг бататгаад зогсохгvй кино урлагийн “классик”-ийн тоонд зvй ёсоор багтсан юм. Тvvнийг Акира Куросава, Федерико Феллини, Роберт Брессон зэрэг классикуудтай нэгэн vед амьдарч бvгд л єєрийн алдарт бvтээл, гайхамшигуудаа туурвиж байсан гэхэд vнэхээр итгэмгvй... “Андрей Рублев” бол оросын алдарт зураач, барималч Андрей Рублевын тухай кино боловч тvvний амьдрал дээр тулгуурлан тухайн vеийн орос орны аж байдлыг маш тод томруунаар гаргаж тавьсан кино юм. Орос орны ядуу тєрх, бvдvvлэг аж байдал, оюуны их потенциаль, ортодокс христианитийн vнэн нvvр царай, сvсэг бишрэлийг харуулсан кино.

“Иваны бага нас” кинондоо єєрийн найруулгын болоод кино зохиолын “мэргэжлийн” ур чадварыг харуулахад илvv анхаарсан бол энэ удаад огт єєр зорилго тавьжээ. Тvvхэн сэдэвт тулгуурлан хvний дотоод сэтгэхvй, хvний оршихуй, ахуй зэргийг зэрэгцvvлэн гаргаж ирсэн нь Андрей Тарковскийн єєрийн vзэл бодлыг илэрхийлэх, асуулт тавих эхлэл болсон гэж хэлж болно. Гэхдээ “Андрей Рублев”-ыг философик гэхээсээ илvv поэтик бvтээл болсон гэж хэлэхэд буруудахгvй байх.

Vvгээр энэ удаагийн постыг єндєрлєе. Дараагийн удаад Андрей Тарковскийн бусад уран бvтээл болон єєр уран бvтээлчдийн тухай сэтгэгдлээ бичих болно.